Нүүр хуудасМэдээГССҮТ нийт ажилчдынхаа үндсэн цалингийн 1-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал...

ГССҮТ нийт ажилчдынхаа үндсэн цалингийн 1-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгожээ

ГССҮТ нийт ажилчдынхаа эхний хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, эмч, мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 1-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 хүртэлх сая төгрөгийн бүтээмжийн урамшууллыг олгожээ.

Тус төвийн удирдлагын баг цалин урамшууллаа хэрхэн оновчтой тогтоох талаар ажлын хэсэг гарган судалгаа хийсний үндсэн дээр KPI  буюу ажлын үр дүн, бүтээмжид суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн байна. 

Бусад эмнэлгүүд ч мөн адил ажилтнууддаа бүтээмжид суурилсан урамшууллыг олгохоор ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн өөрчлөлтийн үр дүнд эмнэлгүүд эмч, мэргэжилтнүүдийнхээ цалин, урамшууллыг нь ажлын гүйцэтгэлтэй уялдуулан олгох боломж бүрдэж үндсэн цалин, урамшууллынхаа хувь хэмжээг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд  дор бүрнээ ахиц гарган ажиллаж байна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН