Нүүр хуудасМэдээГССҮТ шагайн хиймэл үе солих мэс заслыг Монголд анх удаа нэвтрүүллээ

ГССҮТ шагайн хиймэл үе солих мэс заслыг Монголд анх удаа нэвтрүүллээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсад анх удаа шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар шагайн үений артрозоор өвчилсөн олон иргэдэд өвдөлт зовуураасаа салах, амьдралын чанарыг сайжруулах боломжийг олгож байгаа юм хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН