Нүүр хуудасМэдээГССҮТ: Эмнэлгийн газарт "Шүүт" хотхоны барилгын компани хууль бусаар халдлаа

ГССҮТ: Эмнэлгийн газарт “Шүүт” хотхоны барилгын компани хууль бусаар халдлаа

ГССҮТ-өөс “Соргог баян далай” ХХК-ийн “Шүүт” хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр шөнө оройн цагаар төрийн байгууллага болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн газарт өнөөдөр хууль бусаар халдсан үйлдэл гарлаа.

Тус төвөөс албан ёсоор зөвшөөрөл авалгүй хийгдэж буй хууль бус үйл ажиллагаа тул ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нар газар дээр нь ажиллаж, таслан зогсоолоо.

Мөн тухайн барилгын өргөгч кран нь ГССҮТ-ийн нисдэг тэрэгний талбайд хүнд өвчтөн зөөвөрлөж ирдэг нисдэг тэрэг буухад ч хүндрэл учруулж байгаа билээ.

Улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй ГССҮТ-ийн ойр орчимд энэ мэт орон сууцны барилгууд шахаж барьсны улмаас орц гарцны хэсэгт замын бөглөрөл үүсч, яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирж буй иргэд үйлчлүүлэгчдэд хугацаа алдах, ачаалал нэмэгдэх зэрэг төвөгтэй байдал үүсч байна” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН