Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд өчигдөр Нисэхийн тойргийн зүүн хойно зөвшөөрөлгүй байрлуулж, ашиглалтгүй орхигдсон том хэмжээний самбарыг буулгасан юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том жижиг нийлсэн 74 самбарыг албадан буулгаж, газар чөлөөлөөд байна.