Нүүр хуудасМэдээГурван удаагийн ял авч байсан иргэн Б нь эх баавгайг 2 бамбаруушийнх...

Гурван удаагийн ял авч байсан иргэн Б нь эх баавгайг 2 бамбаруушийнх нь хамт агнаж, худалдахыг завджээ

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн Б нь энэ оны 04 дүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгай 1 /эм/, 2 бамбарууш агнаж, Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ.

Иргэн Б нь хууль бусаар нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд 1 сар ч болоогүй 2 бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Иргэн Б нь урьд өмнө эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл, 239 дүгээр зүйл ангиудаар 3 удаагийн ял шийтгэгдэж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН