Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хууль зүй, дотоод хэргийн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нар гардууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Одмандах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛААР:
“Цагдаагийн алдар” хүндэт тэмдэгээр мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Амаржаргал
Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Ганжаргал

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛААР:
Хугацааны “Цагдаагийн хошууч” цолоор мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг нар тус тус шагнагдлаа.
