Нүүр хуудасМэдээГХУСАЗЗ: Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн 2025 оны...

ГХУСАЗЗ: Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан 02 дугаар сарын 07-нд боллоо.

Хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн 2024 оны санхүүжилтийн тайлан болон 2025 онд санхүүжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг тус сангийн Нарийн бичгийн дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл танилцуулан хэлэлцүүлж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Тодруулбал, архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын хөтөлбөр боловсруулах, согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Тус сангийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “УИХ-аас төрийн бодлого болгон баталсан хууль, түүнийг дагалдан бий болсон энэ сангийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахад бид хичээн ажиллах ёстой” гэж хуралдааны үед онцлон тэмдэглэсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН