Нүүр хуудасМэдээГХУСАЗЗ: НҮБ-ын Хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний...

ГХУСАЗЗ: НҮБ-ын Хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Шадар суурин төлөөлөгч Л.Оюунааг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын Хүн амын сантай 2025 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцов.

Мөн Монгол Улсын Засгийн газрын байгууллагуудын жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд оруулж буй хүчин чармайлтыг НҮБ-ын Хүн амын сангийн Төв оффисоос өндрөөр үнэлж, 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтэд талархалтай хандаж байгааг Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа уламжиллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН