Нүүр хуудасМэдээГХЯ: Монгол ОХУ-ын иргэд харилцан зорчих эрх нээгдлээ

ГХЯ: Монгол ОХУ-ын иргэд харилцан зорчих эрх нээгдлээ

Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.
Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн Полимеразын гинжин урвал/PCR/-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН