Нүүр хуудасМэдээГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлж байна

ГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлж байна

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны фэйсбүүк хуудсаараа “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн мэдээлэл нийтэлсэн нь олон нийтийн дургүйцэл шүүмжлэлийг дагуулаад байгаа.  

Энэ нь гадаад улсын элчин сайдын яам тусгаар улсын иргэд, улстөрийн нам хүчинд хандаж анхааруулга гаргасан нь дипломат ёсонд нийцэхгүй бөгөөд үзэл бодлыг хянасан явдал гэж олон нийт үзэж байгаа юм. Ардчилсан намын зүгээс ч дээрх анхааруулгыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан. Харин энэ асуудлын тухайд Гадаад харилцааны яам “Энэ асуудлыг ГХЯ анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлсэн” гэж мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН