Нүүр хуудасМэдээГХЯ: Судан дахь мөргөлдөөний бүсэд байсан манай улсын иргэд аюулгүй байршилд хүрсэн

ГХЯ: Судан дахь мөргөлдөөний бүсэд байсан манай улсын иргэд аюулгүй байршилд хүрсэн

Судан Улсын Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэн 4 дүгээр сарын 24-ний орой Улаанбаатарын цагаар 21 цагийн үед Порт Судан хотод очсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Тодруулбал, Зэвсэгт мөргөлдөөн болж буй Хартум хотод НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын нэг ажилтан, нэг энхийг сахиулагч түгжигдсэн байсан юм. ГХЯ-аас дээрх иргэдийг татан авах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж, тэдэнтэй байнгын холбоотой байгаа тухай мэдээллэж байсан. Тэгвэл НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагджээ.

Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км зайтай юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН