Чех улсын Ческа Липа хотноо амьдардаг Монгол Улсын иргэн сураггүй алга болсон хэргийн талаар ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байна гэж мэдээллээ. Чех дэх цагдаагийн газар болон холбогдох бүхий л байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн газраас хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Албан ёсоор эрэн хайх ажиллагааг мөн эхлүүлжээ. Чех дэх ЭСЯ эрлийн ажиллагааны талаар байнгын мэдээлэлтэй ажиллаж байгаа юм байна.
Мөн тухайн иргэний Монгол болон Чех дэх гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа гэнэ. Хувь хүний нууцтай холбоотой асуудал тул одоогоор тухайн иргэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж ГХЯ-аас мэдээллээ.