“Дэлхийн хөдөлгөөн заслын өдөр”-ийг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний тасгаас “Чанартай амьдралд хөдөлгөөн заслын хүртээмж ба өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг хамруулсан өглөөний дасгал хөдөлгөөн хийж, иргэд үйлчлүүлэгчдийг эрүүл зөв амьдралын хэв маягт уриалсан юм.

Түүнчлэн төв болон салбар эмнэлгийн Амбулаторийн тасагт үйлчлүүлж буй иргэд, олон нийтэд хөдөлгөөн засал эмчилгээний ач холбогдол, урьдчилан сэргийлэх арга, гэмтлийн үеийн болон мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөний талаар цогц мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.
ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасагт 2012 оноос эхлэн Хөдөлгөөн засалчтай болсноор тусламж үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмж нэмэгдсэн байна.

1996 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн энэхүү өдрийг 2023 онд “Дэлхийн хөдөлгөөн засал эмчилгээний одоогийн чиг хандлага”, 2024 онд “Хөдөлгөөн засал мэргэжлийн эмнэл зүй, тасралтгүй боловсрол”, 2025 онд “Чанартай амьдралд хөдөлгөөн заслын хүртээмж” сэдвийн хүрээнд холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж иржээ.
