ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хорих ангид ял эдэлж байгаа болон асаргаанд байгаа иргэдийг хэрхэн дархлаажуулалтад хамруулах талаар мэдээлэл өглөө.
Хорих анги болон бусад саатуулах байрууд өөрсдийн нэгдсэн эмнэлгүүдтэй байдаг тул тухайн эмнэлгүүдээр нь дамжуулан энэ сардаа багтаан дархлаажуулахаар төлөвлөсөн аж.
Харин яг гэрийн асаргаанд байдаг хүмүүст яаралтай тусламжийн эмч, явуулын багтай хамтран вакцинжуулах ажлыг зохион байгуулах юм.
Тиймээс нийтийг хамарсан вакцинжуулалт хийгдэж дууссаны дараа явуулын баг очиж дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.