Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрших “ТЭСО КОНСТРАКШН” ХХК-ийн байрнаас “Мах Импекс” ХК хүртэлх зам дагуу гэрэлтүүлэг суурилуулж байна.
Тодруулбал, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 36 ширхэг гэрэлтүүлгийг бүрэн ашиглалтад оруулна.
Гэрэлтүүлэг угсралтын ажил бүрэн дууссанаар тус хорооны иргэд аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангагдах юм.