Монголчууд эрт дээр үеэс “Гэр бүл”-ийг бат бөх байлгах хатуу дэг, ёс жаягтай байсан. Харин сүүлийн жилүүдэд “Гэр бүл” гэх ойлголт хэврэгшиж хүссэн нь гэр бүл зохион, хүссэн үедээ гэр бүлээ цуцалдаг болсон. Гэр бүл салснаар хүүхдүүд хамгийн том хохирогч нь болж байгаа нь харамсалтай юм. Олон хүүхдүүд эцэг эхээсээ холдож, өөрийгөө гологдол мэтээр бодож байна. Эцэг эхчүүд хүүхдүүдийн дэргэд маргаж, бие биенээ буруутгаж эхлэх нь маш буруу юм. Энэ бүх үйл явцын үеэр бүх ертөнц олон хэсэг болон салж байгаа мэт санагддаг.
Үүнээс гадна сүүлийн үед Монголчуудыг чихийг дэлдийлгэж, зүрх шимшрүүлэм “Хүчирхийллийн хэрэг”-үүдийн ихэнх хувь нь гэр бүл салснаас үүдсэн гэсэн байдаг тоо баримт бий. 2017 оны байдлаар 18000 гэр бүл, гал голомтоо бадраасан хэдий ч 4000 нь гэр бүлээ цуцалсан байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь 19-40 насны идэр залуу гэр бүл байдаг байна. Мөн хамгийн харамсалтай тоо баримт бол 1-3 хүүхэдтэй байдаг гэсэн баримттай. Гэр бүл салалтын гол хүчин зүйлд амжиргааны түвшин доогуур, хууралт гэсэн шалтгаанууд дээгүүр байр эзэлдэг.
Гэр бүл салалтын 70 гаруй хувь нь эрчүүдийн алдаанаас үүддэг гэсэн судалгаа бий.
Гэр бүл салалтын сэдэл:
Гэрлэлтээ цуцлуулагсдын өөрсдийнх нь хэлж байгаа субьектив үзэл бодол юм. Гэр бүл салалтын шалтгаан: Гэр бүл салах шалтгааныг объектив болон субьектив хүчин зүйлд хувааж болно.
Объектив хүчин зүйл:
– Эдийн засгийн нөхцөл, ядуурал
– Амьжиргааны доогуур түвшин
– Орон байрны хангамж хэрэгцээ муу
– Холимог гэр бүл олшрох
– Гэр бүлийг төрөөс дэмжих дэмжлэг сул
– Архидалт өндөр зэрэг орно.
Субъектив хүчин зүйл:
– Гэр бүлийн сэтгэл санаа, ашиг сонирхол
– Хайр дурлал
– Нэр төр
– Гэр бүлийн дотоод эв нэгдэл суларсан
– Гэр бүлийн гишүүд харилцан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхгүй байх
– Үзэл бодол үл тохирох
– Залуу үеийг гэр бүлийн амьдралд бэлдэж чадаагүй зэрэг орно.
Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр