Нүүр хуудасМэдээГэр хорооллын 220 мянга өрхийн 10 хувийг дулаалаад л Ц.Түмэнбаяр 90 тэрбумтай...

Гэр хорооллын 220 мянга өрхийн 10 хувийг дулаалаад л Ц.Түмэнбаяр 90 тэрбумтай болно

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийг газын хэрэглээнд шилжүүлбэл агаарын бохирдол тодорхой хувиар багасна. Дэлхийн олон оронд газаар хэрэглээгээ шийдсэнээр утаагүй болсон туршлага бий. Засгийн газар болон хотын удирдлагууд газын хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх туршлага, судалгааны талаар сүүлийн үед нэлээдгүй ярьж байна. Үүнтэй зэрэгцэн газын хэрэглээг шууд үгүйсгэсэн хүмүүс ч байна. Жишээлбэл, “Хашаандаа сайхан амьдаръя” группийн админ Ц.Түмэнбаяр газын хэрэглээг үгүйсгэхдээ “Утааг бууруулах хамгийн оновчтой шийдэл бол дулаалга. Газыг Монголд нэвтрүүлж чадахгүй, газаар бүх айл хордоно эсвэл гал гарах, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй” гэж үзэж байгаа юм.
Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөөд ялаагүй, албан тушаалд ч хүрч чадаагүй тэрбээр өөрөө дулаалгын бизнес эрхэлдэг. Нэг гэрийг зах зээлийн ханшаас хэд дахин өндөр үнээр буюу 3-4 сая төгрөгөөр дулаалдаг. Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянган айл өрх байгаа гэхээр нийт айлын зөвхөн 10 хувийг л энэ хэмжээний төгрөгөөр дулаалахад Ц.Түмэнбаяр хангалттай тэрбумтан болохоор. Хашаандаа сайхан амьдаръя группийг үүсгэн байгуулж, өөрийгөө алдаршуулсны дараа түүний дулаалгын төслүүд бүр илүү амжилтад хүрсэн ч тэр “цадсангүй”. Гэр хороололд амьдардаг 220 мянган өрх гэр хороололдоо л нүүрсээ түлээд байж байвал Ц.Түмэнбаярын дулаалгын төслүүдийн зах зээл хумигдахгүй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН