Нүүр хуудасМэдээГ.Занданшатар: Газрын асуудлыг хянан шалгах нь Баялгийн сангийн хуулийн үндэс, газрын харилцааны...

Г.Занданшатар: Газрын асуудлыг хянан шалгах нь Баялгийн сангийн хуулийн үндэс, газрын харилцааны зөв тогтолцооны эхлэл болно

Улсын Их Хурлын даргын захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, АМНАТ-ын асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.  Тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой НЗДТГ, АМГТГ, ЦЕГ, ТЕГ, УБЕГ зэрэг холбогдох 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан дэд Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хугацаатай үүрэг, чиглэл өглөө.

ТэрээрУИХ-аас газрын асуудлыг хөндөж байгаа нь зөвхөн хяналт шалгалтаар хязгаарлагдахгүй болохыг тодотгож, ирээдүй хойч үедээ зориулсан Баялгийн сангийн хуулийн үндэс, газрын харилцааны зөв тогтолцооны эхлэл болсон үйл явдал гэж хандах ёстойг дэд Ажлын хэсгийн гишүүдэд анхааруулав.

Иймд дэд Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, 3-р сарын 1-н гэхэд шаардлагатай судалгаануудыг хийж, хамтран ажиллах үүрэг өгөв. Ингэснээр 3 дугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороог байгуулах боломжтой. Улмаар5 дугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт, шалгалтын Түр хороо нээлттэй сонсголыг газар, түүний хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн асуудлаар зохион байгуулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН