Нүүр хуудасМэдээГ.Майцэцэг: Бүгд тэгш гараанаас гардаг үе иртэл тэмцэх болно...

Г.Майцэцэг: Бүгд тэгш гараанаас гардаг үе иртэл тэмцэх болно…

2020 оны УИХ-ын сонгуульд 208 бие даагч нэр дэвшихээр нэрээ өгсөн. Тэдний дунд үндэсний үйлдвэрлэгч EXCLUSIVE компанийн захирал Г.Майцэцэг байсан юм. Тэгвэл тэрбээр нэрээ татах болсноо цахим хуудсаараа мэдэгдсэн байна. 

Өчигдөр орой ЧД-н СХ-с зөвлөмж зүйлсээ гардан авлаа. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл #ҮНДСЭН_ХУУЛиар олгогдсон эрх маань СОНГУУЛЬ-н цаг үед зөрчигдөж байгааг мэдэрсэн учраас #ЭСЭРГҮҮЦЭЛээ илэрхийлж нэрээ татахаар шийдлээ. Дэлхий нийтээр ЦАР ТАХАЛ КОРОНАВИРУС гэдэг аюултай тэмцэж байхад МОНГОЛ УЛС эрх мэдэлд хүрэхийн төлөө дотроо #тэмцэж хагарах нь тийм ч УХААЛАГ цаг үе гэж бодохгүй байна. Эмч болон онцгой үүргийн албан хаагчид ЭХ ОРОНДОО муухай өвчин оруулахгүй гэж зүтгэж байхад энэ бүхэн СОНГУУЛЬ нэртэй үйл ажиллагааны үеэр #тархвал яана… ингэж бодохоор ОНЦГОЙ БАЙДЛЫН ДЭГ журам-г сайтар сахих ёстой гэж бодлоо…
СОНГУУЛЬ-д өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хүмүүстэй гар барьж нүүр тулж уулзахгүй #хиймэл танилцуулга нь ИРГЭД #зөв хүнээ таньж мэдэх боломж хомс байх учраас нэрээ татаж #эсэргүүцэлээ илэрхийлж байна…
БҮГД ТЭГШ ГАРААНААС эхэлдэг цаг үе иртэл #дуугарч тэмцсээр байх болно…
Намайг дэмжиж, итгэж байгаа бүх ХҮМҮҮСТ чин сэтгэлээсээ ТАЛАРХАЖ байна…
хүндэтгэсэн Г.Майцэцэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН