Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй -48 кг жинд Ганбаатарын Наранцэцэг өнөөдөр барилдлаа.
Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лабордад цэвэр ялагдав.
Энэ оны Пан-Америкийн аваргаас хүрэл медаль хүртсэн 32 настай Лаборд шигшээ 16-д шалгарсан бол энэ оны Антальягийн их дуулгын аварга, 2019 оны Чиндао мастерын мөнгөн медальт Г.Наранцэцэг тэмцээнээ дуусгалаа.