Малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, тэдний амьжиргааг дэмжин, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, үйлдвэрүүдэд шаардлагатай түүхий эдийг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа сарлагийн хөөврийн нэг килограмм тутамд 10000 төгрөгийн урамшууллыг төрөөс олгохоор энэ оны улсын төсөвт тусгасан билээ.
Ингэснээр нүүдэлчин монголчуудын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөлд тооцогддог сарлагийн уналга, эдэлгээний өв соёлоос гадна олон талт ашиг шимийг хүртэх төдийгүй дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, цаашлаад ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн онцлогт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.