Нүүр хуудасМэдээДаатгалын компани цагдаагийн ослын тодорхойлолт шаардах эрхгүй

Даатгалын компани цагдаагийн ослын тодорхойлолт шаардах эрхгүй

Санамсаргүй байдлаас болж осол гаргасан жолооч нар цагдаад мэдэгдэж оноогоо хасуулж, 100 мянган төгрөгөөр торгуулах сонголтттой. Гэтэл хуулиар жолоочид хороондоо тохиролцож хохирлоо даатгалын компаниар төлүүлэх эрх бий гэдгийг тэр бүр мэдэхгүй байна. Хэрвээ даатгалын компани цагдаагийн ослын тодорхойлолт шаардвал тухайн байгууллагын эрхийг цуцлах заалт байдаг юм.

Жолоочийн хариуцлагын даатгалыг хүн бүр албан журмаар даатгуулдаг. Нэг ёсондоо хүчээр даатгуулна. Гэтэл даатгалын компани нөхөн олговор олгохдоо хойрго, нөхөр олговрыг бага хэмжээгээр тогтоож, иргэдийг хохирооно… эсрэгээрээ даатгалын компани хамгийн ашигтай ажиллах жишээний тогтолцоо бүрджээ. 2 жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо санамсаргүй байдлаар хөнгөн осол гаргалаа гэхэд даатгалын компани заавал цагдаагийн ослын тодорхойлолт хэрэгтэй гээд гүрийж хэвтдэг. Буруутай жолооч даатгал дуудахгүйгээр халааснаасаа мөнгө өгч тохиролцоно, эсвэл цагдаа дуудаж 10 онооноосоо хасуулж, зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулна. Ингэж чирэгдэл учрахаас зайлсхийж 50 мянган төгрөг өгөөд салах иргэд их бий… эцэст нь даатгалын компани нь дансаа зузаатгаад үлддэг нь нууц биш юм.  Тэгвэл хэрвээ осол гаргасан жолооч нар буруутай эсэх нь тодорхой бол заавал цагдаа дуудаж, онооноосоо хасуулж, 100 мянган төгрөгөөр торгуулах шаардлагагүйгээр даатгалын компаниас нөхөн олговор авах эрхтэй юм байна.  Хэрвээ та жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан бол нөхөн олговроо даатгалын компаниас шууд гаргуулах эрхтэй. Харин даатгалын компани цагдаагийн тодорхойлолт шаардвал санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, тухайн даатгалын компанийн тусгай эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах заалт бий гэдгийг онцолъё.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН