Нүүр хуудасМэдээДайчилгаа зарласны дараа ЕХ-ны хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо нэмэгджээ

Дайчилгаа зарласны дараа ЕХ-ны хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо нэмэгджээ

БРЮССЕЛЬ. /DW/. Өнгөрсөн долоо хоногт ОХУ, Беларусьтай залгаа Европын Холбооны /ЕХ/ хилээр нэвтэрсэн Оросын иргэдийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн гэж тус холбооны орнуудын гадаад хил хариуцсан “Frontex” агентлаг мэдээлжээ.  

Орос улс хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа хөрш зэргэлдээ ЕХ-ны орнуудын хилээр нэвтрэх оросуудын урсгал нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын 66 мянга орчим иргэн ЕХ руу нэвтэрсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 30 хувиар их байна” гэж “Frontex”-ын цахим хуудаст гарсан мэдээнд дурдсан байна.

ОХУ-ын иргэдийн дийлэнх нь Финланд, Эстони улсын нутаг дэвсгэрээр дамжин ЕХ-ны орнуудад нэвтэрсэн гэж “Frontex” тэмдэглэжээ.

Украин руу довтолж эхэлснээс нь хойш ОХУ-ын нийтдээ 1.3 сая гаруй иргэн хуурай газрын хилээр ЕХ-нд нэвтэрчээ. Үүний зэрэгцээ 1.27 сая гаруй иргэн ЕХ-ны хуурай газрын хилээр гарсан байна.

Энд сануулахад, сүүлийн өдрүүдэд Финландын хилээр хууль ёсны дагуу нэвтрэх оросуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн нь Орост цэргийн насны эрчүүд “хэсэгчилсэн” дайчилгаанаас зугтах гэсэн оролдлогоос үүдэлтэй юм. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд Финландын хилээр 17 мянга орчим орос иргэн нэвтэрсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 80 хувиар өссөн тоо аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН