Нүүр хуудасБусад“Дансаа бүү ашиглуул” аян эхэллээ

“Дансаа бүү ашиглуул” аян эхэллээ

Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ.

Залилах гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 42.7 хувьтай байгаа бөгөөд энэ он гарснаас хойш өнөөдрийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2,318 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 1591 гомдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 11.4 тэрбум төгрөгийн гүйлгээг царцаан, 617 иргэн, хуулийн этгээдийн 1.33 тэрбум төгрөгийн хохирлыг прокурор, шүүхийн байгууллагатай хамтран нөхөн төлүүлсэн.

Түүнчлэн Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 онд Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс байгуулан “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” арга хэмжээг банк, санхүүгийн салбартай хамтран хэрэгжүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН