Энэтхэг улсын Дели хотноо зохион байгуулагдаж байгаа сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 килограммын жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгууллаа.
Тэрбээр маргааш буюу 25-нд Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө тулалдах юм. Харин тус тэмцээний 52 килограммын жинд “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн шагналт V байрт шалгарлаа.