Нүүр хуудасМэдээДАШТ-ээс Б.Хулан мөнгөн медаль хүртлээ

ДАШТ-ээс Б.Хулан мөнгөн медаль хүртлээ

“Белград-2022” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд Онцгой Байдлын Ерөнхий Газрын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Хулан мөнгөн медаль хүртлээ.

зураг

Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медаль болж байна.

зураг

ОУХМ Б.Хулан нь Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Иван Ярыгиний Гранпригийн хошой хүрэл медаль, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ багийн тамирчин юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

зураг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН