Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны хаврын ногоон байгууламжийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор олон жил сул шороон хөрстэй, ногоон байгууламжгүй байршлуудыг судалсны дүнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Өлзий төвийн уулзвараас хойш 7 буудлын эцэс хүртэлх автозам дагуу 1040ш Улиас, 22ш Шинэс мод тарих ажлыг эхлүүлж, одоогоор нүх ухах ажил явагдаж байна.
Тарилтын ажил 04 сарын 20-ноос 05 сарын 10-ны хооронд хийгдэж дуусна. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн мэргэжлийн байгууллагууд болох Мөнх ногоон цэцэрлэг ХХК, Ногоон төгөл ХХК гүйцэтгэж байна.
Мөн Их тойруугийн гудамж, Гэсэр сүмийн зүүн уулзвараас хойш Баянбүрдийн тойрог хүртэл авто зам дагуу 165ш Шинэс мод тарих ажил 05 сарын 01-нээс 15-ны хооронд хийгдэнэ.