Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор “Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх”-ийг шалгаруулах журмын дагуу Дорноговь аймгаас 6 аварга малчин өрх тодорлоо.
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр Дорноговь аймгийн
1/ Өргөн сумын Баянмөнх багийн малчин Жамбалын ЗАЯАХАНД
2/ Мандах сумын Баянхошуу багийн малчин Баатарын БАТБАЯР
3/ Улаанбадрах сумын Сангийн далай багийн малчин Лувсанжамцын БАТБАЯР
4/ Хатанбулаг сумын Сулинхээр багийн малчин Хүүхэний ЭНХБОЛД
5/ Дэлгэрэх сумын Аман шанд багийн малчин Доржийн МЯГМАРПҮРЭВ
6/ Замын-Үүд сумын Сүлд багийн малчин Тангадын ДОРЖСҮРЭН нар шалгарлаа.
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж буй аварга малчиддаа халуун баяр хүргэж, ажил амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.