Нүүр хуудасМэдээДорноговь аймгийн үндэсний сурын холбоо улсын хошой шилдэг боллоо

Дорноговь аймгийн үндэсний сурын холбоо улсын хошой шилдэг боллоо

Дорноговь аймгийн үндэсний сурын холбоо нь үндэсний сурын хошой “ШИЛДЭГ ХОЛБОО” болсон баяраа тэмдэглэж оны шилдгүүдээ шагнаж урамшууллаа. Монголын ард түмний хийморь сүлд, ид хав оршсон, үнэт өв болсон үндэсний сурын харвааг аймаг, орон нутагтаа хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр, хийсэн ажлын үр дүнг өндрөөр үнэлж шилдэг салбар холбоо, шилдэг хамт олон, шилдэг, шилдэг ивээн тэтгэгчийг шалгаруулсан юм. Үүнд:
Шилдэг салбар холбоогоор: Иххэт, Замын-үүд, Айраг, Эрдэнэ сумын үндэсний сурын салбар холбоо,
Шилдэг ивээн тэтгэгчээр: Х.Дэлгэрцэцэг, Борхойн зам ХХК,
Шилдэг хамт олноор:хилийн цэргийн 0168-ар анги тус тус шалгарав. Мөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, болон Сайншанд сумын Засаг даргын өргөмжлөл жуух бичгээр, Монголын харваачдын холбооны шагналаар соёлыг дэлгэрүүлж буй эрхэм хүмүүс шагнагдлаа.
Аймгийн үндэсний сурын холбоо нь үндэсний их бахархал болсон сурын харвааг түгээн дэлгэрүүлэх олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд түүний тод жишээ нь хилийн цэргийн 0168-аар ангийн хамт олон морин дээрээс сур харван байг онох дадлага сургуулилт, тэмцээнийг зохион байгуулж өв соёлын нандин уламжлалаа эх орондоо түгээн дэлгэрүүлж байгаа юм.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН