Нүүр хуудасМэдээДугаар хязгаарлах асуудлаар Замын цагдаагийн албанаас санал асуулга авч эхэллээ

Дугаар хязгаарлах асуудлаар Замын цагдаагийн албанаас санал асуулга авч эхэллээ

Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласнаар авто замын ачаалал нэмэгдэнэ. Тухайлбал Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын огтлолцол бүхий гүүрэн гарц зэрэг томоохон ажлууд хийгдэх гэж байна. Иймд авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хийх хоёр төрлийн саналыг Замын цагдаагийн албанаас иргэдээс авч эхэллээ. Та бүхэн Замын цагдаагийн газрын фэйж хуудас руу орж уг санал асуулгад оролцох боломжтой.

НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД

Даваа, Лхагва гарагт сондгой буюу  1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах,

Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах,

Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй.

Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй.

ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД

Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох:

Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах

Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж

Баасан, Бямба, Ням гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН