Монгол улсын Ерөнхий сайдын 2022 оны 4 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 3.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцох дасгалжуулагч нь дараахь материалыг бүрдүүлж 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө Биеийн тамир, спортын улсын хорооны үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 302 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материалд:
– Төрийн албан хаагчын анкет
– Биеийн тамир, спортын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
– Хувийн ёс зүй, манлайлал, мэргэжлийн ур чадвар, өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн байх;
– Тухайн дасгалжуулагчийн бэлтгэсэн тамирчдын гаргасан амжилт өсөлттэй байх;
/холбооны бичгээр баталгаажуулах/
– Олон улсын болон үндэсний спортын холбооны дүрэм, хориотой эм, бэлдмэл, арга, эмчилгээний талаар мэдлэгтэй байх; /сертификат, батламжыг хавсаргах/
– Хөдөлмөрийн насны иргэн байх;
– Холбогдох олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй байх;
– Сүүлийн 2 жилд олон улсын болон үндэсний холбооны дүрмийн дагуу ёс зүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх; /Шийтгэл хүлээж байсан эсэхийг холбооны албан бичгээр ирүүлэх/
/Дээрх шаардлагыг хангасан дасгалжуулагчдаас 3 төрлийн мэдлэгийг үндэлсэн 2022 оны 9 сарын 02-ны өдөр 10:30 цагт СТО- нд шалгалт авна./
Журмын дэлгэрэнгүйг sport.gov.mn хаягаар орж харна уу.
Холбоо барих утасны дугаар: 8808-5456
АЖЛЫН ХЭСЭГ.