Нүүр хуудасМэдээДулааны станц барих газрын хөрс хуулалтыг эхлүүллээ

Дулааны станц барих газрын хөрс хуулалтыг эхлүүллээ

Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон холбогдох албаныхан Дулааны станцын төслийн багтай санал солилцож, ажлын явцын мэдээллийг авлаа.

Тус аймагт баригдах Дулааны станцын барилгын хэсгийн хөрс хуулалтыг 10 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ. Ирэх хавар Дулааны станцын зуухыг суурилуулж, 2023 оны есдүгээр сард угсралтын ажлыг дуусгах юм байна. Ийнхүү 2024 оны зургадугаар сард Дулааны станцыг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгнө гэдгийг гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компанийн удирдлага танилцуулсан.

Энэхүү ажлыг шуурхай явуулахад аймаг орон нутгаас бүх талын дэмжлэгийг үзүүлж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН