Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хоёр дахь хурал болов. Ажлын хэсэгт ахлагчаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Наранбаатар нарын гишүүд ажиллаж байна.

Хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл, Тархмал эх үүсвэртэй холбоотой цахилгаан түгээх сүлжээний үүрэг, хариуцлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.






