Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Б.Амархүүг хорих ялаа ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид эдлэж байсан билээ.
Тэгвэл хорих анги болон НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Амархүүгийн ял эдэлсэн жил гаруйн хугацаан дээр шагналын хоног зэргийг нь нэмээд, засрал хүмүүжлийг олсон гэж үзэн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр хүргүүлжээ. Харин тус шүүхийн шүүгч захирамж гаргаж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллахаас татгалзсан байна.
Гэвч Б.Амархүүгийн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг шүүх дахин хэлэлцээд, засрал хүмүүжил олсон гэж үзсэн тул сар шинийн өмнө түүнийг суллажээ.