Нүүр хуудасМэдээДШ: Ажлын хэсэг хуралдлаа

ДШ: Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загвар болон шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлал”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. 

Ажлын хэсгийн 3 дахь удаагийн хурал  2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхийн байранд боллоо.

Хуралд ажлын хэсгийн ахлагч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, гишүүд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа нар оролцлоо.

Ажлын хэсгийн гишүүд “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загвар болон шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлал”-ын өмнө боловсруулсан загвар, аргачлалыг сайжруулах талаар харилцан санал солилцов.

Тус загвар, аргачлалыг 2024 оны 6 дугаар сард багтааж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар батлуулах ажлыг зохион байгуулахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН