Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Калифорниа их сургуулийн профессор хатагтай Мей Лин Спенсерийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, П.Золзаяа, Гадаад харилцааны албаны дарга Д.Тулга болон Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хуульчдын холбооны гишүүн, хуульч, орчуулагч Ц.Одонжав, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцлоо.
Хоёр талын төлөөлөгчид хуульчийн мэргэжлийн шалгалтын арга зүйг шинэчлэн, боловсруулах талаар тухайлан ярилцаж, санал солилцлоо.