Нүүр хуудасМэдээДэлхийн жишигт нийцсэн лазерын судалгааны лабораторитай боллоо

Дэлхийн жишигт нийцсэн лазерын судалгааны лабораторитай боллоо

 Энэхүү лазерын лабораторид бүхий л салбарын өндөр түвшний судалгааг хийх боломжтой.  Тэр дундаа дундаа анагаах ухаан, материал хэрэглээний судалгаанд үндсэндээ чиглэгдэх юм. Дээд Боловсролын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалтын энэ ажил нь Засгийн газрын 2016-2020 оны  үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгагдсан олон улсын жишигт нийцсэн лаборатори бий болгох, төрийн бодлого хөтөлбөртэй уялдаж байгааг салбарынхан онцолж байна. Мөн Гурван сарын хугацаанд анхны биет судалгааны ажил хийгдэж,  өнөөдөр үр дүнгээ танилцууллаа.

Дэлхийн хөгжлийн банкны 3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулагдаж байгаа энэ лаборатори нь Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн өндөр түвшний  лазерын лаборатори гэдгээрээ монгол улсын Шинжлэх ухааны салбарт чухал ач холбогдлыг бий болгож байна.  Цаашид тус лаборатори нь эрүүл мэндийн салбарын байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ онцоллоо. Тэр дундаа хорт хавдрын судалгаа, мэс ажилбарт өндөр хүчин чадал бүхий лазерыг ашиглахад хамтран ажиллахаар эхний алхамаа хийгээд байна.

Нийт 66 хэсэг тоног төхөөрөмжөөс бүрдэх лазерын лабораторид ажиллах боловсон хүчинг ч өнгөрсөн хугацаанд бэлтгэгдэж, бүх салбарын нарийвчилсан судлагаан дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байлаа.  Мөн энэ судалгааны лазерын лаборатори нь бүх салбарын судлаач, эрдэмтдэд нээлттэй гэдгийг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН