Эдүгээ ОХУ-д төвхнөж уран бүтээлээ туурвих болсон Монголын дуурийн дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Эх орноо хамгаалагчдын өдөр буюу Цэргийн баяраар тус улсын БХЯ-наас зохион байгуулсан гала концертод оролцжээ. ОХУ-ын БХЯ-наас Эр цэргийн өдрийг тохиолдуулан, манай дуучныг “За заслуги перед Отечеством” одонгоор шагнасан байна. Ингээд түүний талаарх сонирхолтой баримт мэдээллийг хүргэж байна.
1988 ОНЫ 4 САРЫН 8-НД ТӨВ АЙМГИЙН БАЯН-ӨНЖҮҮЛ СУМАНД ТӨРСӨН НЬ
АРИУНБААТАР 3 ХҮҮХЭДТЭЙ МАЛЧИН АЙЛЫН ДУНД ХҮҮ БОЛОН ТӨРЖЭЭ.
2005 ОНД ЗУУНМОД ХОТЫН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙГ,
2010 ОНД СУИС-ИЙГ ДУУРИЙН ДУУЛААЧИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГССӨН
ЦАГДААГИЙН “СҮЛД” ЧУУЛГА ДУУЧИНААР АЖИЛЛАЖ БАЙСАН. ЭДҮГЭЭ ОХУ-ЫН САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫН МАРИИНСКИЙ ТЕАТРТ БОЛОН БУРИАДЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН ГОЦЛОЛ ДУУЧНААР АЖИЛЛАЖ БАЙНА.
СУРАГЧ БАЙХААСАА Л ДУУЛАХ СОНИРХОЛТОЙ БҮР НАЙЗУУДТАЙГАА НИЙЛЖ ХИП ХОП ХАМТЛАГ ХҮРТЭЛ БАЙГУУЛЖ БАЙСАН.
Г.АРИУНБААТАР ЦАГДАА БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ Ч ЦАГДААГИЙН АКАДЕМИД ТЭНЦЭЭГҮЙ
ИНГЭЭД СУИС-Д ШАЛГАЛТ ӨГЧ МУГЖ Д.БАНДИ БАГШИЙН ШАВЬ БОЛЖЭЭ
ХОЁРДУГААР КУРСТ БАГШ НЬ БУРХАН БОЛЖ СУРГУУЛИА ХАЯСАН.
БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ ТАКСИНД ЯВДАГ БОЛЖЭЭ.
ИНГЭЖ БАЙГААД СҮЛД ЧУУЛГАД ДУУЧНААР ШАЛГУУЛЖ ТЭНЦСЭН НЬ УРЛАГТ ЭРГЭН ИРЭХ ЗАМЫГ НЭЭСЭН БАЙНА.
ИНГЭЖ ДЭЛХИЙД ЗИНДААРХАХ ДУУЧНЫ ЗАМНАЛДАА ОРЖ ӨНӨӨДРИЙН АРИУНБААТАР БОЛОХ ЭХЛЭЛЭЭ ТАВЬЖЭЭ.
АНГЛИЙН ХАТАН ХААНЫ ӨРГӨӨНД ДУУЛСАН ЦОР ГАНЦ МОНГОЛ ДУУЧИН БИЛЭЭ.
ДУУРИЙН ДУУЛААЧИЙН МЭРГЭЖИЛ БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ДЭЭД ЭРЭМБИЙН УРЛАГ ЮМ. АЛДАРТАН СУУТНУУДТАЙ НЭГ ТАЙЗАН ДЭЭР ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨЖ ЯВАА МААНЬ ААВ ЭЭЖ, АЧИТ БАГШ, НУТАГ УСНЫ МИНЬ АЧ БУЯН
Г.АРИУНБААТАР
ДЭЛХИЙД НЭР ХҮНД ЗЭРЭГЛЭЛ ӨНДӨРТЭЙД ТООЦОГДДОГ ТЭМЦЭЭНҮҮДЭД ТЭРГҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ДУУЧИН
ДЭЛХИЙН ДУУРИЙН УРЛАГИЙН ТҮҮХЭНД НЭРЭЭ МӨНХӨЛСӨН МОНГОЛ ДУУЧИН Г.АРИУНБААТАР БИЛЭЭ.
23-ХАН НАСАНДАА МУГЖ ЦОЛ ХҮРТЭЖ, 2016 ОНД “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНУУЛСАН,
МӨН БУРИАДЫН ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН
ӨМНӨХ АМЬДРАЛААСАА ӨРХ ТУСГААРЛАЖ ЖҮЖИГЧИН Б.БАЯРМААТАЙ ХАНИЛЖ ОХУ-Д СУУРЬШИН АМЬДАРЧ БАЙНА.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОЮУНЫ СОЁЛЫН ШИЛДЭГ ӨВ, СОНГОДОГ УРЛАГТ ЦАХИУР ХАГАЛСАН, БАХАРХАМ АМЖИЛТЫН ЭЗЭН, МОНГОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ДАЯН ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛЖ ЯВАА ӨНӨӨ ЦАГИЙН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ БИЛЭЭ.