Нүүр хуудасМэдээДэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриатай тэмдэглэж байна

Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриатай тэмдэглэж байна

Өнөөдөр Дэлхийн Усны өдөр тохиож байна. Энэ өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор Дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа юм.

Хүн бүр өдөр тутмын амьдралын хэвшилдээ усыг хайрлан гамнаж, үр ашиггүй зарцуулахаа зогсооё!

Ус хэмнэх энгийн аргууд:

  • Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай.
  • Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайл.
  • Стаканд ус хийж аваад шүдээ угаах
  • Шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох
  • Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх
  • Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх
  • Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх
  • Ус дусалж байгаа крантуудыг хаах

Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах юм!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН