Нүүр хуудасМэдээДэлхийн хагас сая хүн COVID-19 халдвар авчээ

Дэлхийн хагас сая хүн COVID-19 халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар албаныхан ээлжит мэдээллээ хүргэлээ.

Д.НАРАНГЭРЭЛ: Дэлхийн 201 орон, бүс нутагт бүртгэгдсэн

COVID-19 халдвар нь одоогоор дэлхийн 201 орон, бүс нутагт бүртгэгдсэн. Сүүлд Ангела хэмээх нэг арал дээр бүртгэгджээ. Олон улсын эрдэмтэн, судлаачид коронавирусийн хоёр дахь давалгаанд идэр залуу насныхан зонхилон өртөж байгааг онцолж байна.

“Сүүлийн үед БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирэх нь нэмэгдсэн тул гаднаас авах нислэгүүдээ өнөөдрөөс цуцалсан. Түүнчлэн Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн судлаачид цэвэрлэх байгууламжаас коронавирус илрүүллээ” гэв.

Б.ЯНЖМАА: АНУ халдварын тохиолдлоор БНХАУ болон Итали улсын давсан байна

“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д шинэ халдварын тохиолдол огцом өсч, халдварын тоогоор БНХАУ болон Итали улсыг давсан байна. Халдварын голомтын цөм болж байгаа Нью-Йорк муж ялангуяа хотын хувьд бол нөхцөл байдал хүнд хэвээр байна. Энэ хугацаанд Нью-Йорк хотод эмнэлгийн орны тоог 20000-34000 болгож нэмэгдүүлсэн ба Холбооны засгийн газар болон Онцгой байдлын газраас Нью-Йорк хотын эмнэлгүүдэд амьсгалын аппарат 2500-г нэмэлтээр олгосон байна гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээнүүд нь цаашид улам өсөх хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний биш гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн байна. Мөн тус хотын эмнэлгийн удирдлагуудын мэдээлж байгаагаар COVID-19 халдвараар хүндэрсэн нэг өвчтөн дунджаар 11-21 өдөр амьсгалын аппарат хэрэглэж байна гэсэн мэдээллийг өгсөн байна. Италид шинээр 6000 гаруй тохиолдол 700 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Испани улсад өнгөрсөн хоногт 700 гаруй нас баралт нийт 4000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд нийслэл Мадрид хотод эмнэлгүүдийн морг болон цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй болсноос Мадрид хотын спорт цогцолборын газрыг цогцос хадгалахад ашиглахад хүрсэн байна. Тайланд улсад шинэ халдварын тоо өнгөрсөн хоногт 100 гаруй тохиолдлоор нэмэгдэж нийт халдварын тоо 1000 давсан байна” гэв.

О.АРИУНТУЯА: Дэлхийн хагас сая хүн халдвар авч, 20 гаруй мянган хүн амь насаа алдаад байна

3 сарын 26-нд ДЭМБ-д COVID-19 халдварын нийт 465.915 тохиолдол 21031 нас баралт мэдээлэгдсэн байна. COVID-19 халдварын цар тахал нилээд эрчимтэй явагдаж байна. Одоогоор дэлхийн хагас сая хүн халдвар авч, 20 гаруй мянган хүн амь насаа алдаад байна. Эхний 100 мянган тохиолдол бүртгэгдэхэд 2 сар болсон бол сүүлийн 2 хоногийн дотор тохиолдлын тоо 100 мянгаар нэмэгдлээ. Бүх улс орнууд шийдвэртэй арга хэмжээг одоо л авахгүй бол сая сая хүний амь насанд хүрэх аюултай байна. Ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн, гамшиг дотоодын зөрчил мөргөлдөөн, иргэний дайнтай ядуу буурай улс орнуудад туршлагагүй бол эргээд бүх улс орны хүн ам эрсдэлд учирна. НҮБ-аас ядуу буурай орнуудыг дэмжих зорилгоор 2 тэрбум долларын төсөвтэй хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөө эхлүүлээд байна. ДЭМБ-аас улс орнуудад өгч буй гол зөвлөмж нь тохиолдол хавьтал бүрийг эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах, эмчлэх тогтолцоо чадавхыг бүрдүүлэх юм. Энэ бол сонголтын асуудал биш заавал биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэг гэж ДЭМБ-ын ерөнхий захирал доктор Тедрос тэмдэглэсэн.

Д.НЯМХҮҮ: Өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм

“2020 оны 3 сарын 15-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 208 хүн байна. 2020 оны 3 сарын 26-нд ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 2, Дархан уул аймагт 2 нийт 6 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтуухан янзандаа байна. Энэ бол сайн мэдээ юм” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН