Нүүр хуудасМэдээДэлхий даяар жил бүр 720 мянга гаруй хүн амиа хорлодог байна

Дэлхий даяар жил бүр 720 мянга гаруй хүн амиа хорлодог байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын 2023 оны тайланд жил бүр 720 мянга гаруй хүн амиа хорлож нас бардаг гэж дурьджээ. 2021 онд амиа хорлолт нь 15-29 насны хүмүүсийн нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан болсоор байна. Дэлхий даяар эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдээс даруй хоёр дахин их байна. Сэтгэлийн хямралд орсон хүн амиа хорлох нь эмгэггүй хүнээс 20 дахин их байдаг бөгөөд дэлхийн амиа хорлолтын 73 хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолддог гэсэн судалгаа гарчээ. Манай улсын хувьд 2023 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистикаар Монгол Улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100000 хүн амд 14.7 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.3-аар, өмнөх оноос 1.6-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлож нас барсан хувь бага хэдий ч нас насны бүлэгт эзлэх хувь харьцангуй ялгаатай байна. Тухайлбал, 2023 онд нас барсан 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 25-29 насны залуучуудын 20.6 хувь буюу таван хүн тутмын нэг, 15-19 насныхны 23.6 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлон нас барсан байна.

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх дэлхийн өдрийг “Амиа хорлох тухай яриаг өөрчилцгөөе – Харилцан яриаг эхлүүлцгээе” уриан дор хандлагаа өөрчилж ганцаардаж шаналсан үедээ дотроо хадгалах бус, дотно хэн нэгэндээ сэтгэлээ уудалж байх уриалга гаргасан. Үнэхээр сэтгэлийн зовиураа хүнд илэрхийлэхэд хэцүү үе тулгарах юм бол сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай уулзаж ярилцах хэрэгтэй. СЭМҮТ-ийн эмнэлэг 1800-2000 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө өгч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН