Нүүр хуудасМэдээСХД: Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн амжилтыг танилцуулах өдөрлөг боллоо

СХД: Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн амжилтыг танилцуулах өдөрлөг боллоо

Анх 2008 онд дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг жудо, чөлөөт бөх, аэробик, дугуйн спортын төрлөөр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 18 төрөл болж өргөжин тэлээд байна.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн 550 гаруй тамирчид эеробик, сагсан бөмбөг, таеквондо, хөнгөн атлетик, бокс, волейбол, чөлөөт бөх, жудо, тэшүүр, буудлага, дугуй, самбо бөх, даам, шатар, хөл бөмбөг, бадминтон, ширээний теннис, жюү жицү гэсэн төрлүүдээр хичээллэж 2024 оны байдлаар Ази тив, дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож 85 алт, 118 мөнгө, 90 хүрэл нийт 293 медаль хүртсэн байна.

Эдгээр тамирчдын амжилтыг танилцуулах өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулж дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Сосорбарам болон дасгалжуулагчид, тамирчид оролцлоо. Тамирчдыг тэмцээн уралдаанд оролцоход нь дүүргээс дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН