Нүүр хуудасМэдээДүүргийн удирдлагуудтай уулзаж, иргэдэд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо

Дүүргийн удирдлагуудтай уулзаж, иргэдэд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан өнөөдөр /2025.01.22/ Хан-Уул дүүргийн 9, 10, 16, 25 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. УИХ-ын гишүүний хувиар хэрэгжүүлж буй бодлогын ажлууд, санаачлан боловсруулж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулан иргэдийн санал, байр суурийг сонслоо.

Уулзалтын үеэр иргэдийн тулгамдсан асуудал, ялангуяа ахмад настнуудын тэтгэврийн асуудал, түүнчлэн улс орны эдийн засгийн хүндрэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж буй талаар нээлттэй ярилцлаа.

Мөн дүүргийн удирдлагуудтай дүүргийн түвшинд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч, шийдвэрлэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН