Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Зэвсэгт хүчний 013 болон 084 дүгээр ангид зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 280 гаруй сурагчид жагсаал, гардан тулаан, химийн норматив, галын бэлтгэл, эссе бичлэг, эмнэлгийн тусламж, урлагийн үзүүлбэр болон маршийн гүйлтийн төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
“ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР ДАРААХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД ШАЛГАРЛАА:
1-р байр: 124 дүгээр сургууль
2-р байр: 105 дугаар сургууль
3-р байр: 65 дугаар сургууль
Тусгай байр: 153 болон 78 дугаар сургууль“Урлагийн үзүүлбэр”
– 67 дугаар сургуулийн баг“Тэргүүний жагсаалч”
– 65 дугаар сургуулийн баг “Шилдэг гранат шидэгч” эрэгтэй тамирчин- 9 дүгээр сургуулийн сурагч Б.Мягмардорж“Шилдэг гранат шидэгч эмэгтэй тамирчин”
– 76 дугаар сургуулийн сурагч Б.Баясгалан“Шилдэг эрэгтэй” тамирчнаар
– 121 дүгээр сургуулийн сурагч Д.Ундрахбаяр“Шилдэг эмэгтэй” тамирчнаар
– 153 дугаар сургуулийн сурагч С.Шүрэнцэцэг “Тамирчин дайчин” сурагч
– 76 дугаар сургуулийн сурагч Б.Гэсэр“Онц буудагч” сурагч – 62 дугаар сургуулийн сурагч Б.Мөнгөнцэцэг нар тус, тус шалгарлаа.
Мөн тэмцээний тэргүүн байранд шалгарсан 124 дүгээр сургуулийн баг ирэх наймдугаар сард болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй боллоо. Үеийн найзуудтайгаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нийт сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.