Нүүр хуудасБусадД аминдэмийн дутагдал таны сэтгэл гутралын шалтгаан мөн үү?

Д аминдэмийн дутагдал таны сэтгэл гутралын шалтгаан мөн үү?

Д аминдэмийг нарны витамин гэж нэрлэдэг. Энэ нь тосонд уусдаг чухал тэжээллэг бодис юм. Д аминдэм нь ясны бат бөх чанар, эсийн өсөлт хөгжил, дархлаа тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны бие Д аминдэмийг голчлон нарны туяагаар шингээдэг боловч хоолны нэмэлт тэжээл, зарим хоол хүнс нь тэжээлийн эх үүсвэр болдог. Таны бие хангалттай хэмжээнд Д аминдэмийг  шингээж аваагүй тохиолдолд Д аминдэмийн дутагдал үүсдэг. Д аминдэмийн хэмжээ хангалтгүй байгаагаас таны яс хэлбэрээ алдаж, хэврэгшдэг. Энэ нь эрүүл мэндийн хэд хэдэн асуудалд хүргэж болзошгүй бөгөөд үүнд:

  • Яс зөөлрөх
  • Ясны сийрэгжилт
  • Яс-үений үрэвсэл
  • Зүрхний эмгэг
  • Хавдар
  • Рахит зэрэг орно.

Д аминдэм ба сэтгэл гутрал

Судалгаанд Д аминдэмийн дутагдал ба сэтгэл гутрал хоёрын хоорондох хамаарлыг судалсан. 2013 онд мета-анализ хийсэн судлаачид сэтгэл гутралтай хүмүүст Д аминдэмийн хэмжээ бага байгааг ажигласан. Харин өөр нэг судалгааны дүгнэлтээр Д аминдэмийн дутагдалтай хүмүүс сэтгэл гутралд өртөх өндөр эрсдэлтэй хэмээн гарчээ. Судлаачид Д аминдэм нь тархины эрүүл хэвийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой учир шим тэжээлийн хэмжээ хангалтгүй байх нь сэтгэл гутрал болон сэтгэцийн бусад өвчинд нөлөөлдөг гэж үзэж байна. 2005 оны судалгаагаар Д аминдэмийн рецептор нь тархины сэтгэл гутралтай холбоотой хэсэгтэй ижил газар байрладгийг тогтоосон.

Д аминдэмийн дутагдалд хүргэх эрсдэлт хүчин зүйлс

  1. Нарны туяа хязгаарлагдмал байх .

Ихэнх хүмүүс нарны туяагаар Д аминдэмийн эх үүсвэрээ авдаг. Хэрэв та наранд гардаггүй эсвэл нарны тосыг ихээр хэрэглэдэг бол нарнаас авах аминдэм бага байна гэсэн үг. Энэ нь Д аминдэмийн дутагдалд хүргэнэ. Нарны илчлэгийн хэмжээ нь тухайн орны уур амьсгал, өдрийн цаг, жилийн цаг хугацаанаас хамаарна. Цайвар арьстай хүмүүс Д аминдэмийг илүү хурдан шингээдэг. Хангалттай хэмжээний Д аминдэм авахын тулд та өдөрт 15 минутаас 3 цаг гадаа нарны туяанд байх шаардлагатай. Нарны илчлэгийн хэмжээ нь тухайн жилийн цаг үе, таны арьсны өнгөнөөс ихээхэн хамаарна.

  • Хоолны дэглэм

Зарим хүнс Д аминдэмээр баялаг байдаг. Байгалийн гаралтай Д аминдэмийн эдгээр эх үүсвэрээс илүү их идэж, хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

  • Салмон загас
  • Mackerel загас
  • Загасны элэг
  • амьтны гаралтай өөх тос
  • жүржийн шүүс
  • үр тариа гэх мэт витамин Д-ээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн

Хэрэв та ногоон хоолтон эсвэл хоолны дэглэм баримталдаг бол Д аминдэмээ хангалттай авч чадахгүй байх магадлалтай.

  • Бор арьстай хүмүүс

Бор арьстай хүмүүст меланины түвшин өндөр байдаг ба энэхүү меланин нь арьсны өнгийг тодорхойлдог байгалийн пигмент юм. Меланин нь арьсан дах Д витамины үүсэлтийг бууруулдаг. 2006 онд АНУ-д хийгдсэн судалгаанд Д аминдэмийн дутагдал нь Америкийн бусад хүн амаас илүү Африк гаралтай Америкчуудын дунд илүү их тохиолддог болохыг тогтоожээ. The Cooper хүрээлэнгийн мэдээллэсэнээр Африк гаралтай Америкчуудын насанд хүрэгсдийн 40 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэжээ. Бор арьстай хүмүүсийн Д аминдэмийн хэмжээ буурах нь эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна.

  • Өргөрөг

The Journal of Nutrition болон The Journal of American Osteopathic Association-д нийтлэгдсэн судалгаагаар АНУ-ын хойд хагаст болон хойд өргөрөгт амьдардаг хүмүүс Д аминдэмийн хэмжээ буурах магадлал өндөр байгааг тогтоожээ.

  • Таргалалт

Биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш хүмүүст Д аминдэмийн дутагдал үүсдэг байна. Таргалалттай хүмүүс зөвлөсөн шим тэжээлийн түвшинд хүрэхийн тулд хэвийн жинтэй хүмүүсээс илүү Д аминдэмийг шингээх шаардлагатай болдог.

Хэрэв таны БЖИ 30 ба түүнээс дээш бол эмчтэйгээ зөвлөлдөн биеийн жингээ хасах төлөвлөгөө болон Д аминдэмээ нэмэгдүүлэх хоолны дэглэмийг боловсруулаарай.

  • Нас

Нас нь мөн Д аминдэмийн дутагдалд нөлөөлдөг. Та хөгшрөх тусам таны арьс Д аминдэмийг синтезлэх чадвар буурдаг. Өндөр настай хүмүүс наранд их гарч, Д аминдэмээр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Д аминдэм дутагдлын үед илрэх шинж тэмдгүүд

Хэрэв та Д аминдэмийн дутагдалтай бол дараах шинжүүд илэрнэ

  • Яс янгинах
  • Ядарч сульдах
  • Булчин үе мөчний өвдөлт

Мөн дараах сэтгэл гутралын шинжүүд илрэх боломжтой.

  • Уйтгарлах, гуниглах, идэвхгүй байдал
  • Нойргүйдэл эсвэл хэт нойрмоглох
  • Өмнө нь сонирхож байсан зүйлдээ сонирхол буурах
  • Хэт их турах эсвэл жин нэмэх
  • Хоолны дуршилгүй болох
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Мартамхай болох
  • Бэлгийн сонирхолгүй болох
  • Толгой өвдөх эсвэл нуруугаар өвдөх
  • Сэтгэл түгшил
  • Үхэх эсвэл амиа хорлох тухай бодол төрөх

Хэрэв танд сэтгэл гутралын эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа бол цаг алдалгүй эмчид үзүүлэх нь чухал.

Д аминдэм дутагдлын оношлогоо

Д аминдэм дутлыг оношлохдоо эмч таны цуснаас Д аминдэмийн хэмжээг хэмжинэ. Сэтгэл гутралыг оношлохын тулд эмч танаас шинж тэмдгийн талаарх асуултуудыг асууна Цусны шинжилгээгээр сэтгэлийн гутралыг оношлох боломжгүй. Мөн эмч танаас асуулт асууж, сэтгэл  гутралыг мэдэхээр биеийн сорил авна. Таны сэтгэл гутралын шинж тэмдэг Д аминдэмийн дутагдалтай холбоотой эсэхийг тодорхойлох зорилгоор бусад сорил болон лабораторийн шинжилгээ хийнэ.

Д аминдэмийн дутагдлын эмчилгээ

Та энэ тэжээллэг бодисын хэрэглээг нэмэгдүүлэх замаар Д аминдэмийн дутагдал ба түүний шинж тэмдгийг эмчлэх боломжтой. Д аминдэмийг илүү их хэрэглэж болох аргуудад дараахь зүйлс орно.

  • Д аминдэмийг нэмэлтээр уух
  • Наранд их гарах
  • Д аминдэм агуулсан эсвэл Д аминдэмээр баяжуулсан хоол идэх

Сэтгэл гутралыг эмчлэхдээ сэтгэл засал болон сэтгэл гутралын эсрэг эмүүдийг голчлон хэрэглэдэг. Хэрэв сэтгэл гутрал нь Д аминдэмийн дутагдалтай холбоотой бол Д аминдэмээ нэмэлтээр хэрэглэхэд шинж тэмдгүүд арилж эхэлнэ.

Сэтгэл гутралтай хүмүүс өөрт илэрч буй шинж тэмдэгээ арилгахын тулд дараах аргуудыг хэрэглэж болно. Үүнд :

  1. Бие биенээ дэмждэг бүлэгт нэгдэх

Нэгнээ дэмждэг бүлэг нь өөрт ижил төстэй шинж тэмдэг илэрч буй бусад хүмүүстэй онлайнаар, утсаар холбогдоход тусална. Тэд танд тусалж, урам хайрлаж чадна.

  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тархины эндорфин гэх дааврыг ялгаруулж сэтгэл гутралын шинж тэмдгийг бууруулахад тусалдаг. Дасгал хөдөлгөөн нь сэтгэл гутралыг улам даамжруулдаг дархлааны бодисыг бууруулдаг. Долоо хоногт гурван удаа 30 минутын кардио дасгал хийж, шаардлагатай бол өдөр, минутаа нэмээрэй.

  • Тогтмол цагийн хуваарийн дагуу унтаж амрах

Нойргүйдэл, хэт нойргүйдэл болон бусад нойрны эмгэгүүд нь сэтгэлийн гутралтай холбоотой байдаг. Эдгээрийг даван туулахын тулд тогтмол унтах хуваарийг гарга. Энэ нь унтах, сэрэх сэрүүлгийг тохируулах гэсэн үг юм. Та бас хичнээн удаан унтсан, нойрны чанараа тэмдэглэхийн тулд өдрийн тэмдэглэл хөтөлж болно.

  • Хайртай хүмүүстээ хандах

Өөрт илэрч буй шинж тэмдгээ даван туулахад найз нөхөд, гэр бүлийнхэн тань тусалж дэмжин хүч чадлыг өгч чадна.Мөн тэдний хийж буй үйлдэл танд үр дүнгүй буюу тусалж чадахгүй байвал та тэдэнд яавал өөрт тань туслах талаар хэлэх нь чухал.

  • Д аминдэм гаднаас авах

Д аминдэм нь таны бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй. Д аминдэмийн хэмжээ хангалтгүй байгаа нь сэтгэл гутрал зэрэг олон эрүүл мэндийн асуудалд хүргэж болзошгүй юм. Д аминдэмийн хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой сэтгэлийн гутралыг эмчлэх зарим аргууд орно.

  • Илүү их наранд гарах
  • Хоол хүнсэндээ Д аминдэмээр баялаг хүнс нэмэх
  • Биеийн жингээ барих
  • Нэмэлтээр хэрэглэх

Мэдээллийг бэлтгэсэн Т.Одбайгал ( эх барих эмэгтэйчүүдийн их эмч, тэргүүлэх зэрэгтэй, АУ-ны доктор)

“Гурван бүсгүй эмнэлэг”

FB хаяг: https://www.facebook.com/gurvanbusguiemneleg

Утас: 99289813

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН