Нүүр хуудасМэдээД.Батбаяр нарын хилийн хоригийг үргэлжлүүлж хэргийг прокурорт буцаалаа

Д.Батбаяр нарын хилийн хоригийг үргэлжлүүлж хэргийг прокурорт буцаалаа

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.КёкүшюзанБатбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх таван өдрийн турш хянан хэлэлцжээ. Ингээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН