Нүүр хуудасМэдээД.Баярхүү: Айлчлалын хүрээнд хэлэлцээ хийж, хамтарсан тунхаг гаргана

Д.Баярхүү: Айлчлалын хүрээнд хэлэлцээ хийж, хамтарсан тунхаг гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын ач холбогдол, хүлээж буй үр дүнгийн талаар судлаач, профессор Д.Баярхүү: “Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хоёр улсын тэргүүн нар хоёр дахь удаагаа уулзаж байна. ”КОВИД-19” цар тахал гарснаас хоёр жил өнгөрч, ХКН-ын 20 дугаар их хурлын дараа энэхүү айлчлал болж буйгаараа онцлогтой. ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хороо, Намын Төв хорооны бүрэлдэхүүн солигдсон үед шинэ бүрэлдэхүүнтэй уулзаж байна. “КОВИД-19”-ийн хоёр жил болон дэлхий дахиныг хамарсан геополитикийн өөрчлөлтүүдээс болж дэлхийн эдийн засаг хямарч улс орнуудын гадаад харилцаа зогсонги байдалд орсон. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа ч таатай биш байна. Манай улсын хувьд дээрх байдлуудыг арилгахад уг айлчлал өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Айлчалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж хамтарсан тунхаг гаргах юм” гэж мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН