Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр 09:30 минутанд Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан.
Тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Франц иргэний биеийн байдалд хүндэвтэр байгаа ч биеийн амин үзүүлэлтүүд нь тогтвортой байна. Эмч нарын баг зөвлөлдөөд Нийслэлд авчрах нь зөв гэж үзсэн. Бид Ухань хотын эмч нартай онлайн уулазлт хийж, эмчилгээний арга зүйгээ ярилцахаар бэлтгэж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Биднийг дэлхий нийт харж байгаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллага үүргийнхээ дагуу бүхий л боломжоо дайчлан эмчлэх болно. Монгол эмч нарын ур чадварыг бүрэн дайчилж ажиллана хэмээлээ.
Франц иргэн биеийн байдлаа ажиглаж, эмнэлгийн байгууллагад хандсанаар вирүс илэрсэн. Ийм үйлдэл хийгээгүй бол халдвар тархах эрсдэл нэмэгдэх байсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.