Нүүр хуудасМэдээД.Нямхүү: Өнөөдөр 1 хүн эмнэлгээс гарч нийтдээ 33 хүн эдгэрээд байна

Д.Нямхүү: Өнөөдөр 1 хүн эмнэлгээс гарч нийтдээ 33 хүн эдгэрээд байна

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг сонслоо.

Тэрбээр “Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байгаа. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 24. 

Нэгдүгээр сарын 6-наас хойш 12,000 гаруй шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна. 

Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН