Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын бүсийн захирал Чанхи Лийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ILO/-тай өнгөрсөн хугацаанд үр дүнтэй, тогтвортой нягт хамтран ажиллаж ирснийг онцлоод бодлого зорилтынхоо талаар танилцуулсан юм.
Ноён Чанхи Ли “Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн хяналт чухал юм. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, зүйл заалтыг оролцогч талууд хэрхэн ухаалгаар ашиглах тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой” гээд Монгол Улсад зохистой хөдөлмөрийг бий болгоход бүсийн захирлын хувьд хүчин чармайлт гарган дэмжин ажиллана гэлээ.